Нийтлэлүүд

Зэд гэж юу вэ? — Сэтгэлийн өглөгийн утга

Админ2025 оны 06 сарын 17

Монголчуудын соёлд "зэд" хэмээх ойлголт нь буяны ажилд оролцсон зочдод зориулан гар цайлгах, сэтгэлийн өглөг барих уламжлалтай холбоотой. Энэ нь зочдын сэтгэлийг уужруулж, тухайн өдрийн буянд оролцсон хүмүүст хүндэтгэл үзүүлж буй гүн утгатай үйлдэл юм. Зэд нь зөвхөн эд зүйл бус харин тухайн агшинд орших хүндэтгэл, өрөвдөх сэтгэл, дурсамж, сэтгэлийн дуудлага юм. Монголчууд "өглөг" хэмээх буяны үйлийг хэзээнээс хойш дээдлэн ирсэн бөгөөд зэд нь энэ соёлыг өдөр тутмын бодит үйлдэлд хэрэгжүүлдэг нэг хэлбэр болдог.

Зэдэд заавал орох ёстой зүйлс гэж бий:

  • Гэрэл буюу бурхан болоочийн дараа төрлөө олох замыг гэрэлтүүлэхийг бэлэгдсэн эд зүйлийг зэдэд багтаадаг. Энэ бэлэгдлийн зүйлд лаа, шүдэнз зэрэг зүйлийг багтааж болно.
  • Ариусгах буюу үлдсэн гэр бүл, хүмүүсийн зам мөрийг ариун байлгахыг бэлгэдэж саван, салфетка, гар ариутгагч, арц, хүж зэргийг багтаадаг.
  • Буян буюу буян заяаг арвижуулан дэлгэрүүлэхийг бэлгэдэж ходоод баярлуулах цай, малын шим шар тос, халуун, хүйтэн уух зүйлс зэргийг багтаадаг.

Гар цайлгаж буй сэтгэлийн өглөг нь сонгой тоотой байх бөгөөд 3, 5, 7 тооны эд зүйлсийг зэдэд сонгодог. Орчин цагт зэдийн багцууд илүү зохион байгуулалттай, цэгцтэй болж байгаа нь энэ уламжлалыг хадгалах, хүндэтгэх нэгэн зам болж байна.

Бусадтай хуваалцах